Загас олборлосноор сумандаа 20 сая төгрөгийн орлого оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 11:26:51

Баян-Өлгий аймагт Толбо нуураас өнгөрсөн онд гурван аж ахуйн нэгж загас олборлосноор  сумандаа 20 сая орчим төгрөгийн ашиг орсон байна.

-Загасны ихээхэн нөөцтэй энэ нуурнаас үйлдвэрлэлийн чиглэлээр загас олборлох зөвшөөрлийг 2013 онд авсан боловч загасыг нийлүүлэх зах зээл олдоогүйн улмаас энэ ажил удааширч байсан. Харин энэ жил зах зээл бий болж эхэлсэн нь үр дүнгээ өгч эхэллээ гэж тус сумын засаг дарга ярьж байна.

Энэ нууранд 1970-1980-аад онд хуучин ЗХУ-ын загас олборлох станц ажиллаж байсны дээр тэр үеэр тус сумын Хонгор өлөн болон бусад хэд хэдэн нууранд Дулмаа доктор загасны үржүүлэх эхлэлийг тавьснаар бий болгосноор загас их хэмжээгээр өсч үржсэн гэдэг. Иймд зах зээл олдохыг хүлээж суухын оронд загас олборлох, махаар нь бэлэн бүтээгдэхүүн боловсруулан гаргах жижиг үйлдвэр байгуулах санаачлага гарган хэрэгжүүлмээр байна гэж нутгийн иргэд ярьж байна.

                 Ш.Айзаря                                           

Холбоотой мэдээ