Эмч мэргэжилтнүүдийн мэргэжлийн ёс зүйг дээшлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 08:42:55

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо”-ноос зохион байгуулсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар болон хэсгийн хороо, багуудын 2016 оны ёс зүйн төлөвлөгөөний төлөвлөлт хийх аргачлал” сэдэвт сургалт болов.

Сургалтад аймгийн ЭМГ-ын дэргэдэх ёс зүйн салбар хороо, Нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн ёс зүйн хэсгийн хороо, сум, өрхийн эмнэлгүүдийн ёс зүйн багийн нийт 31 гишүүд оролцлоо. Оролцогсод дөрвөн баг болон бүлгээр ажиллаж эрүүл мэндийн байгууллага бүр эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг сайжруулах чиглэлээр цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцүүлэг явууллаа. Энэ үеэр ЭМГ-ын дэргэдэх Ёс зүйн салбар хорооны дарга Г.Энхтуяа тус хорооноос зохион байгуулж байгаа жлын талаар мэдээлэл хийв. “Нээлтэд аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл оролцож цаашид эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчлийг бууруулахын тулд шинэлэг ажлуудыг зохион байгуулж ажиллах талаар зөвлөж амжилт хүслээ” гэж аймгийн ЭМГ-ын чанарын мэргэжилтэн Г.Энхтуяа ярив.

 Б.Норовсамбуу

 

 

 

Холбоотой мэдээ