Хог хаягдлын тооллого хийжээ

ОРОН НУТАГТ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 14:47:31

Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд Хог хаягдлын тооллого хийжээ. БОАЖГ-ын даргын тушаалаар тооллогыг бүсчлэн зохион байгуулж, Бууцагаан, Жаргалант, Өлзийт, Богд, Баянхонгор сумдад зун болон өвлийн  тооллого явуулсан байна.

Баянхонгор  аймгийн 1 хүнээс үүсэх хог хаягдлын өвлийн норматив 1.5 кг, Зуны улиралд 0.5 байдаг байна. Өвлийн улирлын хог хаягдлын 60 орчим хувь нь үнс, 10 гаруй хувь нь хөдөө аж ахуйн гаралтай, мөн тооны хувь нь хүнсний хог хаягдал байдаг аж. Харин зуны улиралд шил болон хуванцрын хог хаягдал голчилдог байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ