Сүхбаатар аймгийн зургаан суманд хонины цэцэг өвчин гарчээ

ОРОН НУТАГТ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 14:29:02

Сүхбаатар аймагт нэг сарын эхээр гарсан малын гоц халдварт хонины цэцэг өвчиний хүрээ тэлж, өнөөдрийн байдлаар тус аймгийн Сүхбаатар, Түвшинширээ, Асгат, Мөнххаан, Түмэнцогт, Баяндэлгэр гэсэн зургаан  суманд гараад байна.

Нийт 22 малчин өрхийн 258 хонь өвчилсөн бөгөөд эдгээрээс 167-г нь устгалд оруулжээ. Дээрх сумдын 9691-н хонийг вакцинжуулалтанд хамруулсан байна.

Түмэнцогт суманд хамгийн их буюу нэг өрхийн 125 хонь, Асгат суманд хамгийн бага 5 өрхийн 5 хонь өвчилжээ.

Аймгийн засаг даргын тоот захирамжийн дагуу тухайн өвчлөл гарсан бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ