Аймгийн ЗДТГ ISO 9001 “Чанарын удирдлагын тогтолцоо”-ны стандарт нэвтрүүлнэ

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2016-01-17 12:52:08

Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар нь ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлэхээр бэлтгэлээ хангажээ.

Тус стандартад үйлчилгээ үзүүлэх, ажлын чанарыг удирдах болон хянах тогтолцооны шаардлага үзүүлэлтийг заасан бөгөөд бүхэлдээ хэрэглэгч буюу үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээг зөв зохистой хангуулахад чиглэдэг байна. Энэ нь хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж байгууллага нь ажил үйлчилгээгээ тасралтгүй сайжруулж хариуцлагыг дээшлүүлж эмх цэгц бий болгох зэрэг зорилт тавьсан бүх байгууллагад хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

Аймгийн ЗДТГ-ын дарга, бүх ажилтнуудад ISO 9001 “Чанарын удирдлагын тогтолцоо”-ны стандартын нэг өдрийн сургалтыг явууллаа. Сургалтыг Чанарын удирдлагын тогтолцооны үндэсний зөвлөх Тэргүүлэх аудитор Б.Гэрэл чиглүүлэв.

Монгол Улсад 76 байгууллага чанарын удирдлагын тогтоолцооны ISO 9001 стандартын шаардлага хангаж баталгаажуулалтын гэрчилгээ авснаас 21 төрийн байгууллага, төрийн өмчит хувьцаат компани, төрийн өмчит үйлдвэрийн газрууд байна. Харин Дархан-Уул аймагт одоогийн байдлаар ISO 9001 гэрчилгээжсэн долоон аж ахуйн нэгж байгууллага, хоёр төрийн байгууллага ажиллаж байна.

                            Б.Норовсамбуу

[

Холбоотой мэдээ