“Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөл” ажлын өрөөтэй болов

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2016-01-17 12:36:22

Дархан-Уул аймгийн “Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөл” нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын төлөөллүүдээс бүрддэг. Аймгийн хэмжээнд 283 төрийн бус байгууллага бүртгэлтэйгээс тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 20 орчим ТББ бий гэж “Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөл”-ийн тэргүүн М.Амарсанаа ярив.

Дээрх төрийн бус байгууллагуудыг нэгтгэж зорилго нэгтэй хамтран ажиллах зарчмыг Иргэний нийгмийн зөвлөл баримтлан ажиллаж байна. Тэдэнд хамгийн ихээр тулгамдсан асуудал нь ажлын байр. Тогтсон ажлын өрөөгүй аймгийн ИННЗ-ийн үйл ажиллагааг аймгийн ИТХ-аас дэмжиж ажлын байр гаргаж өгчээ.

Тус ИНН-ийн зөвлөл нь аймгийн ЗДТГ-ын “Иргэд хүлээн авах өрөө” буюу 13 тоотод долоо хоног бүрийн даваа-лхагва гарагт ажлын цагийн хуваарийн дагуу ажиллахаар болжээ. Тэд иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч төр захиргааны холбогдох байгууллагуудад уламжилж иргэний эрх ашгийг хангах үүднээс төрийн байгуулагуудтай хамтарч ажиллах юм байна.

Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ