БНХАУ Умард Солонгост уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-09 09:52:49

БЭЭЖИН. /TASS/. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зарчмыг баримталж, бүс нутгийн байдлыг тогтворгүй болгох үйл ажиллагаа явуулахгүй байхыг Умард Солонгост БНХАУ уриалж байна гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин мэдэгдэв.

“Бүс нутгийн байдлыг хурцатгах үйл ажиллагаа явуулахаас зайлсхийж, цөмийн зэвсэггүй болгох зарчмыг баримталж, үүнд өгсөн амлалтаа биелүүлэхийг БНХАУ Умард Солонгост уриалж байна. Умард Солонгос цөмийн дөрөв дэх туршилтаа хийсэнтэй холбогдуулан цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг БНХАУ хамгаалж, уг асуудлыг зохицуулахад бусад оронтой хамтран ажиллана” гэж тэрбээр мэдэгдэлдээ дурджээ.

“Яг юу болсон нь бидэнд сонин биш. Харин Солонгосын хойгийг цөмийг зэвсэггүй болгох зарчмыг дагаж мөрдөн, бүс нутгийн тогтвортой, энх тайван байдлыг хадгалах нь БНХАУ-ын үндсэн байр суурь юм” гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэв.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ