65 аж ахуйн нэгжид гурил импортлох зөвшөөрөл өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-08 09:19:58

ХХААЯ-наас аж ахуй нэгжүүдийн хүчин чадал, үйлчилгээний хүртээмжийг харгалзан үзэж  шинээр 65 компанид гурил импортлох зөвшөөрөл олгожээ.

Энэ онд 40300 тонн улаан буудайн гурил импортлохоос 28.500 тонн дээд, 10500 тонн нэгдүгээр, 1000 тонн хоёрдугаар гурилынх, меслин буюу холимог гурил нь 300 тонн байхаар тогтжээ. Энэ онд улаанбуудайн гурил импортлох хүсэлтэй 78 аж ахуй нэгж хүсэлт ирүүлсэн. байна. Өмнөх онуудад 10 гаруй аж ахуй нэгжүүдэд зөвшөөрөл олгодог байсан бол энэ жил 65 компанид гурил импортлох зөвшөөрөл олголоо.

Мөн жижиг үйлдвэрүүдэд гурил нийлүүлэгч “Алейка”, “Өег” зэрэг аж ахуй нэгжүүдэд тус бүр 7000 тонн гурил импортлох зөвшөөрөл өгчээ. Дээрх 2 байгууллага нь импортоор оруулж ирсэн гурилныхаа 80 гаруй хувийг дотоодын хүнсний жижиг үйлдвэрүүдэд нийлүүлдэг бөгөөд үлдсэнийг нь зах зээлд борлуулдаг байна. Тодруулбал, “Өег” компанийн хувьд 40 аж ахуй нэгжид “Алейка импекс” компани 20 орчим аж ахуй нэгжид импортын гурилаа нийлүүлдэг байна.

Холбоотой мэдээ