Пентагон: “Лалын улс” 30 мянган дайчинтай

Дэлхийд | Улс төр
aminaa@montsame.mn
2016-01-07 14:44:52

ВАШИНГТОН. /Sputnik/. Ирак, Сирид “Лалын улс”-ын 30 мянга  орчим дайчин одоо үйл ажиллагаа явуулж байгааг АНУ-ын “Хойшлуулшгүй шийдвэр” ажиллагааны хэвлэлийн төлөөлөгч хурандаа Стив Уоррен мэдээлэв.

“Ирак, Сирид 20-30 мянган “Лалын улс”-ын дайчин байна гэж бид тооцоолж байна” гэж тэрбээр хэлжээ.

Орост хууль бус гэж үздэг, лалын суннитын хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэл нь Ирак, Сирийн шашны цөөнх голдуу хүмүүс, тухайлбал, христийн шашинтнууд, езидүүд, лалын шиитүүдийг орон гэрээ орхиход хүргэсэн билээ.

Хоёр улсад 2014 оноос хойш эзэлсэн газар нутагтаа “Лалын улс”-ын босогчид шариатын хууль бүхий Халифын вант улс байгуулснаа мэдэгдсэн юм.

Хүний эрхийг зөрчсөн харгислал олноор үйлдсэн, тухайлбал, олон нийтийн өмнө толгойг нь авсан, эмэгтэй хүнийг чулуугаар шидэж хөнөөснөөрөө “Лалын улс” зартай билээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ