Хөдөө, орон нутгийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оров

Монголын мэдээ
bolor@montsame.mn
2016-01-07 11:51:59

Хөдөө, орон нутгийн ЕБС-ийн сурагчдын амралтыг цагаан сар, мал төллөх үетэй уялдуулж хуваарилах малчин ардын хүсэлтийн дагуу БСШУ-ы сайд Л.Гантөмөр тушаал гаргалаа.

Уг тушааллын дагуу хичээлийн жилийн хоёрдугаар улиралд аймаг, сум, тосгон багийн сургуулийн бага ангийн сурагчид энэ сарын 19-нөөс ирэх сарын 08 хүртэл гурван долоо хоног амарна.

Дунд ангийн сурагчид энэ сарын 12-25-ныг хүртэл хоёр долоо хоног, ахлах ангийн сурагчид энэ сарын 12-18 хүртэл нэг долоо хоног амрахаар болжээ. Харин гуравдугаар улирал буюу мал төллөх үеэр бага ангийн сурагчид гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 18 хүртэл гурван долоо хоног, дунд, ахлах ангийн сурагчид гуравдугаар сарын 15-28 хүртэл хоёр долоо хоног амрах байдлаар амралтын хуваарьт өөрчлөлт оруулсан байна.

Харин нийслэлийн ЕБС-ийн сурагчид хуучин хуваарийн дагуу амрах юм байна.

Ж.Болор
 

Холбоотой мэдээ