Өнөөдөр бэлтгэл офицер, цэргийн үүрэгтнүүд бүртгүүлж эхэллээ

Монголын мэдээ
batsaikhan@montsame.mn
2016-01-06 11:05:44

Нийслэлийн хороодын үүд өнөө өглөөнөөс хөлтэй эхэлж байна.  Бүх дүүргийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл эхэлсэн нь энэ.

Өнөөдрөөс эхэлсэн  бүртгэл энэ сарын 24-ний өдөр хүртэл үргэлжлэх юм. Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдана. Бүртгүүлэхдээ Иргэний үнэмлэх, Бэлтгэл офицерын үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэх /байхгүй бол 2 хувь цээж зураг /, ажлын газрын болон оюутны үнэмлэхтэйгээ харьяа хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд  бүртгүүлэх хуваарь гарчээ. Хорооны ажилтнууд тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлдээ хамрахыг иргэдэд анхааруулж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ