434 малчин өрхийн малыг хувийн зардлаар даатгуулжээ

ОРОН НУТАГТ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-05 13:58:13

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан малчдыг цаг үеийн байгалийн эрсдлээс хамгаалах зорилгоор малын индексжүүлсэн даатгалд Хөвсгөл аймгийн 23 сум, 1 тосгоны 434 малчин өрхийн малыг хувийн зардлаар даатгуулжээ.

Малчид малаа даатгуулснаар хэлж ирдэггүй гэнэт ирдэг зуд, үер ус гээд байгалийн давагдашгүй эрсдэлээс хамгаалагдахаас гадна зээлийн барьцаагаа баталгаажуулдаг ач холбогдолтой гэнэ. Тухайлбал зээл олгогч банкууд эрсдэл багатай малчдад хөнгөлөлттэй зээл олгодог учраас малаа даатгуулсан малчид зээл, хөнгөлөлтөнд хамрагдах илүү боломжтой ажээ. 

 Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ