Швед, Дани хилийн хяналтаа чангатгалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-01-05 13:36:38

СТОКГОЛЬМ. /NHK/. Шведийг зорих дүрвэгч, цагаачдын урсгалыг зогсоох зорилгоор тус улс болон Дани хилийн хяналтаа чангатгалаа.

Швед өнгөрсөн жил 160 мянга гаруй дүрвэгч хүлээн авсан нь ЕХ-ны гишүүн орнуудын хүн амтай харьцуулахад хамгийн их тоо юм. Гэвч тус улс даваа гарагаас эхлэн Данитай залгаа хилээр нь гатлага онгоц, автобус, галт тэрэг, нисэх онгоцоор ирж буй зорчигчдын биеийн байцаалтыг шалгахаар болжээ.

Швед, Дани нь Шенгений бүсийн гишүүн орнууд бөгөөд өмнө нь хоёр улсын хооронд зорчиход паспорт шалгадаггүй байжээ. ЕХ-ны чөлөөт шилжилт хөдөлгөөний бодлогын хүрээнд тус холбооны иргэд улс хооронд ямар нэг хяналт, шалгалт эсвэл паспортгүй зорчих эрхтэй ажээ.

Уг арга хэмжээг авч эхэлсний улмаас Даниас Швед рүү ажилдаа явдаг хүмүүс энгийн үеийнхээс илүү 50 минутыг замдаа зарцуулж байна.

Мөн өчигдөр Германтай залгаа хилдээ биеийн байцаалт шалгах арга хэмжээг Дани авчээ. Энэ нь 10 хоног үргэлжилнэ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ