Улсын хэмжээнд 576 хууль үйлчилж байна

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-01-04 12:48:45

Манай улсад 576 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна гэсэн албан ёсны тоог шинэ оны өмнөхөн албаны эх сурвалж мэдээлсэн байна.

 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хэд хэдэн хууль байна. Шинэ оны эхний өдрөөс 15 хууль шинээр хэрэгжиж байгааг хуулийнхнаас лавлаж мэдлээ.  УИХ  өнгөрсөн хугацаанд буюу 2012 онд 17, 2013 онд 38, 2014 онд 23, 2015 онд 48 хуулийн төслийг баталж, амьдралд нэвтрүүлж байгаа юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ