Н.Батцэрэг сайд салбарынхандаа 18 зүйл бүхий үүрэг чиглэл өгөв

Монголын мэдээ | Байгаль орчин
mn_tuul@montsame.mn
2015-09-11 14:05:36

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг салбарынхаа удирдлагуудтай цахим хурал хийж үүрэг даалгавар өглөө.

Цахим хурлын хүрээнд оны эхний хагас жилд гүйцэтгэсэн гол гол ажлаа дүгнэх, тулгамдсан асуудлаа тодорхойлох, цаг үеийн асуудлаар яамнаас харьяа байгууллагууддаа үүрэг даалгавар өгөх, мөн Байгаль хамгаалах намрын сарын аяныг зохион байгуулалтын талаар танилцуулав. БОНХАЖ-ын сайд энэ удаагийн цахим хурлаараа орон нутгийн удирдах ажилтнуудад нийтдээ 18 зүйл бүхий чиглэлийн үүрэг даалгавар өгч нягт хамтран ажиллахыг үүрэг болгов.

Цахим хуралд БОНХАЖ-ын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, яамны 8 газрын дарга, Цаг уур, орчны шинжилгээний газар, Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга нар болон 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус цаг уур орчны шинжилгээний алба, 33 Хамгаалалтын захиргаа, 26 Сав газрын захиргааны удирдлага мэргэжилтнүүд оролцов.

Б.Туул         

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд