Бялуу, жимснээс гэдэсний бүлгийн эмгэг төрөгч илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2015-12-31 11:40:09

Баярын өдрүүдэд хүнсний чанар, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, буруу шошголсон, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгдэж болзошгүй тул МХЕГ-аас сэрэмжлүүлэг хүргэж байна. 

Мэргэжлийн хяналтын байгууллага шинэ жилийн баярыг угтан улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 685 аж ахуйн нэгж байгууллага, 1003 иргэн, нийт 1692 объектод хийжээ. Үүгэр давхардсан тоогоор 2269 зөрчил илрүүлж, стандарт, эрүүл ахуйн шаардлага зөрчсөн 8 газрын үйл ажиллагааг бүр болон түр зогсоож, хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хэрэглэх хугацаа хэтэрсэн түүхий эд, бүтээгдэхүүнийг хурааж авч устган, 93 нэр төрлийн хүнсийг зах зээлээс буцаан татуулжээ. 
Зарж байсан бялуу, мандарин, өргөст хэмх, усан үзэм, банш, гуляш, котлет зэрэг хүнсний бүтээгдэхүүний дээжинд хийсэн шинжилгээгээр гэдэсний бүлгийг эмгэг төрөгч, хөгц, мөөгөнцөр илэрсэн байна. Ялангуяа мах, махан бүтээгдэхүүн, өндөг, сүү, сүүн болон гурилан бүтээгдэхүүний 25-35 хувь нь шаардлага хангахгүй байжээ.

Тиймээс баярын өдрүүдэ ялангуяа түргэн гэмтэж, чанар байдлаа алддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөх төхөөрөмжгүй газар болон гудамж, талбайд худалдаж, хоол бэлтгэн борлуулж байвал авахгүй байхыг анхааруулж байна.
 
 

Н.Туяа

 

Холбоотой мэдээ