Гэртэй болсон иргэдтэй гэрээ байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-09-11 10:25:19

Орхон аймгийн 85 иргэн өргөө цагаан гэртэй боллоо. Аймгийн Засаг даргын Тамгын газарт хаягласан гэртэй болохыг хүссэн  223 өргөдлөөс 85-ыг нь сонгож орон нутгийн 140 гаруй сая төгрөгөөр ийнхүү гэртэй болголоо. Гэр авсан иргэдтэй Орон нутгийн өмчийн газар гэрээ байгуулсан байна.

Учир нь өмнөх жилүүдэд амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой иргэдэд олгосон гэрийг бусдад зарсан тохиолдол цөөнгүй байсан юм. Иймд энэ удаа гэр авсан иргэн бүртэй гэрээ байгуулж хэрэв гэрээгээ зөрчвөл хариуцлага тооцохоор журамлажээ. Өнгөрсөн жил 23 иргэн өргөө цагаан гэртэй болжээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд