Өмнөд Солонгос дахь АНУ-ын хүчнийхнийг нутаг буцахыг шаарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-23 14:21:14

ПХЕНЬЯН. /KCNA/. “АНУ-ын хүчнийхэн малын халдварт боом өвчин болон тахалтай гэртээ харь” нийтлэл Өмнөд Солонгосын “Minjok Ilbo” интернэт сонинд гарчээ.

Усань болон Ёнсан хотод малын халдварт боом өвчинд АНУ-ын хүчнийхэн туршилт хийж байгаа бөгөөд "Кунсан" агаарын цэргийн бааз болон Пёонтаек дэх цэргийн баазад туршилтын лаборатори байгаа тухай нийтлэлд онцолсон байна.

Био-химийн зэвсэг нь дайны хэрэгсэл бөгөөд үүнийг АНУ цөмийн зэвсэгтэй адил хэмээн үздэг. Солонгосын дайнд био-химийн зэвсэг ашигласан гэж АНУ-ыг уг нийтлэлд буруушаажээ.

Дахин ийм зүйл давтагдахаас урьдчилан сэргийлэх хамгийн бодит арга хэмжээ бол америкчуудыг нутаг буцаах юм. Тиймээс Өмнөд Солонгос-АНУ хоорондын Зэвсэгт хүчний статусын тухай хэлэлцээрийн тэгш бус байдлыг арилгаж, АНУ-ын Ерөнхийлөгч шүүхэд дуудахыг уриалсан уг нийтлэлийг гаргасан гэж редактор мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ