“Бид Нигерийн “Лалын хөдөлгөөн”

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-23 09:34:58

ТЕГЕРАН. /IRNA/. “Бид бол Нигерийн шиитийн хөдөлгөөн биш, “Лалын хөдөлгөөн” гэж тус улсын лалын шашинтнуудыг зэрлэгээр нухчин дарж, тус улс дахь “Лалын хөдөлгөөн”-ий удирдагч Ибрагим Закзакиг барьцаалсантай холбогдуулан түүний охин Нусайба Ибрагиим Закзаки мэдэгдэл хийжээ.

“Би лалын шиитүүд биш, зүгээр л лалын шашинтан. Лалын шашинтан гэсэн нэрийн өмнө юу ч байхгүй. Лалын шашны өөр урсгалуудад биднийг хувааж буй нэрийг хүлээн зөвшөөрч болохгүй бөгөөд лалын шашинд Зөнч Мухаммадын сургасан цорын ганц урсгал л бий. Лалын шиит, лалын суннит, нигери лалын шашинтан, америк лалын шашинтан, орчин үеийн лалын шашинтан, дундыг баримтлагч лалын шашинтан гэх мэт нэрийг бид хүлээн зөвшөөрөх ёсгүй” гэж тэрбээр хэлсэн байна.

“Миний аав өөрийгөө шашны бүлгийн удирдагч эсвэл “Лалын хөдөлгөөн”-ийг шашны бүлэг гэж ерөөсөө тодорхойлоогүй. Нигери улсад бидний захирагдаж амьдарч буй системийн шударга бус байдалтай тэмцэх нь “Лалын хөдөлгөөн”-ий гол зорилго юм. Хаанахын хэн ч, тухайлбал, лалын шашинтай бус хүн ч бидний тэмцэлд нэгдэхэд нээлттэй” гэж Нусайба хэлжээ.

Х.Аминаа

 

 

Холбоотой мэдээ