ОХУ-д авсан хориг арга хэмжээгээ АНУ өргөжүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-23 09:32:00

ВАШИНГТОН. /TASS/. Украины мөргөлдөөнд холбоотой ОХУ-ын хувь хүн, байгууллагуудын хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүллээ гэж АНУ-ын Сангийн яам мэдэгдэв.

10 хувь хүн, байгууллагын нэрийг дөрвөн өөр хар дансанд оруулна гэж мэдэгдэлд дурдсан байна.

“Геннадий Тимченко, Аркадий Ротенберг, Борис Ротенберг болон Калашников концерн, “Ижевский механический завод” нээлттэй хувьцаат нийгэмлэгт хориг арга хэмжээ авч байна. Эдгээр байгууллага, хувь хүн бүгд хориг арга хэмжээнээс зайлсхийсэн ноцтой хэрэгт оролцсон” гэж мэдэгдэлд дурдав.

Мөн Донецк болон Луганскийн удирдагчдын нэрийг өөр хар дансанд оруулах ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ