Дундаж цалингийн хэмжээ 17 мянган төгрөгөөр буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-12-21 17:49:32

Сүүлийн 4 улиралд тасралтгүй өсч байсан дундаж цалингийн хэмжээ 17 мянган төгрөгөөр буурсныг Үндэсний Статистикийн хорооны мэдээллээс харж болохоор байна.

Тодруулбал энэ оны III улиралд улсын дундаж цалин 837 мянган төгрөг болсон нь  өмнөх улирлаас 2 хувиар саарчээ. Ийнхүү цалингийн өсөлт саарахад нэг сая төгрөгөөс дээш цалинтай иргэдийн тоо буурсан нь нөлөөлсөн аж. 1.3-1.5, 1.5 саяас дээш төгрөгийн цалинтай хөдөлмөр эрхлэгчид 3000-аар буурсан байна. Харин 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын дундаж цалин буурсан бол хувийн хэвшлийнхний дундаж цалин 0.7 хувиар нэмэгджээ.  

Б.Заяа

Холбоотой мэдээ