Шилдэг 100 оюутан тэтгэлэгээ гардлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-21 10:28:59

Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн цалингаараа сан байгуулан аймгийнхаа шилдэг оюутнуудад жил бүр тэтгэлэг олгодог бөгөөд энэ жил 4 дэх жилдээ шилдэг 100 оюутныг шалгаруулж тэтгэлэгээ гардуулжээ.

Тэрээр 2012 оноос эхлэн “Оюунлаг Хөвсгөлчүүд” оюутны тэтгэлэгээ олгож буй бөгөөд нийтдээ Хөвсгөлийн оюутнуудын манлайлагч сурлага, урлаг спорт, нийгмийн идэвх зүтгэлтэй нийт 400 оюутнуудад 350 сая төгрөгийн тэтгэлэг олгоод байгаа ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ