Манлай малчид цол тэмдэг, малгайтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-18 08:57:10

Хөвсгөл аймагт “Хөвсгөл хөгжил сан”-гийн тэргүүн Л.Мөнхбаатар “Манлай малчин” төслийг санаачлан хэрэгжүүлж төслийн хүрээнд  сум бүрт очин улс, аймаг, сумын манлай малчдыг “Манлай малчин” цол тэмдгээр батламжлан манлай малчны малгайг гардуулж байгаа аж.

Төсөл нь уламжлалт мал аж ахуйгаа үр хойчдоо өвлүүлэх, ард түмнийхээ хүнсний аюулгүй байдлыг хангаж, баталгаат эрүүл мах, сүү сүүн бүтээгдэхүүнээр хангах, мал сүргээ өсгөн үржүүлэх их үйлсийг бүтээж яваа малчин ардынхаа хүч хөдөлмөрийг алдаршуулах зорилготой бөгөөд удахгүй манлай малчдын зөвлөгөөнийг хийж малчид туршлагаа солилцох гэнэ. Монголчууд эртнээс нааш малгайг “Мандах төрийн малгай” хэмээн эрхэмлэн дээдэлж ирсэн учраас бөх, хурдан морь уяач, сур харваачид өөрсдийн гэсэн тусгай малгайтай байдгийн адил манлай малчид  ч гэсэн өөрсдийн гэсэн онцлогтой малгайтай болж байгаа ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ