Цаг агаар хүндэрвэл тусламжинд найдах аргагүй гэдгийг сануулав

Орон нутагт | Баян-Өлгий
erdenechimeg@montsame.mn
2015-12-17 16:38:38

Баян-Өлгий аймгийн үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Онгар мал өвөлжилтийн байдлаар мэдээлэл өглөө. Тус аймгийн ихэнх нутгаар өнгөрсөн сард их хэмжээний цас орж, Цэнгэл, Баяннуур, Улаанхус сумдад байдал нэлээд хүндэрсэн ч одоохондоо намдсан байна.

Булган сумын жар орчим мянган толгой мал Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан сумдын нутагт оторлож яваа бөгөөд тэдэнд бэрхшээл учраагүй, хуучин анд нартайгаа эвсэн өвөлжиж байгаа ажээ. Дэлүүн сумын 5000 мал мөн Ховдын Эрдэнэбүрэн сумын нутагт, Нүүрст Хотгорын уурхайчдын 15 мянган толгой мал Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт өвөлжиж байна. Энэ онд хорогдол бага гарсан, төлийг сайн бойжуулсан, тооллогоор тус аймаг хоёр сая толгой мал тоолуулах боломж бий гэнэ.

"Он шувтрахад 10 гаруй хоног үлдлээ. Цаг уур хэвийн байх төлөвтэй. Гэхдээ өвчин, үхэл хоёр болзошгүй тул мал сүргээ сайн бэлчээж, арчлан тэжээхийн зэрэгцээ найдвар муутайгий нь тэжээж, эмчилж илүү зардал гаргахын оронд эртхэн борлуулаад, мөнгөөр нь өвс тэжээлээ нэмэгдүүлэх нь дээр. Цаг агаар хүндэрвэл санхүү эдийн засгийн өнөөгийн хүнд нөхцөлд улсаас тусламж авах болмож хомс. Харин өмнөх жилүүдэд малжуулах төсөл, өвс тэжээл гээд зээл авсан малчид зээлээ төлөх хэрэгтэй" гэж Ж.Онгар дарга ярилаа.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ