Зургаан ястаны хувцас хэрэглэлийг сурагчдад танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2015-12-17 12:14:11
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн “Ардын язгуур урлагийн бий биелээчдийн бийлэх” холбоо зургаан ястаны хувцас хэрэглэлийг Орос 19 дүгээр сургуулийн сурагчдад танилцууллаа.

Тус аймагт 18 аймгийн иргэн амьдардагаараа олон ястаны өлгий нутаг гэгддэг. Иймд казак, баяд, дөрвөд, захчин ястаны хувцас хэрэглэлийг сурагчдад танилцууллаа. Ингэхдээ хувцас үүссэн түүх, домог, онцлог, давуу талыг нь тайлбарлажээ. Энэ нь монголын өв уламжлал, соёл заншил, үүх түүхээ мэдэх ач холбогдолтой гэж зохион байгуулагчид нь онцолж байна.

Мөн эл арга хэмжээ нь анх удаа болж байгаа бөгөөд Эрдэнэт хотын 40 жилийн ойг угтаж хийж буй ажлын нэг ажээ. Ирэх онд олон ястаны язгуур урлагийн тоглолт, өв соёлыг харуулсан үзэсгэлэн гаргана гэж “Ардын язгуур урлагийн бий бийлэх” холбооны тэргүүн Л.Галсайхан хэллээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ