Эрдэнэбүрэн сумын дотуур байр улсын “Загвар дотуур байр”-аар шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-12-16 10:38:14

НЛМ Норвегийн Тусламжийн байгууллагын Хүүхдийн эрх-Хөгжил II төслийн хүрээнд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын сургуулийн дотуур байр 2015 оны Монгол Улсын "Загвар дотуур байр"-аар шалгарч, 8,0 сая төгрөгийн төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

Тус сумын дотуур байранд малчдын 76 хүүхэд суудаг юм.

Монгол Улсын загвар дотуур байраар шалгарсан тус байр хүүхдийн эрхийг дээдэлдэг, хүүхдэд ээлтэй байх эрхэм зорилготой ажилладаг бөгөөд хүүхдүүдийн сэтгэл ханамж, өөрсдийн үнэлгээ, эцэг эхтэй хамтарч ажилласан байдал, дотно харилцаа нь ийм амжилтад хүргэжээ.

Норвегийн тусламжийн байгууллага тус сумын дотуур байртай олон жил хамтарч ажиллахдаа хүүхэд бүрийг, байрны багш нар, ажилчдыг, тогоочдод зориулан сургалтууд явуулж, оюун санааны хувьд их хөрөнгө оруулалт хийсэн нь загвар дотуур байрны шалгуур үзүүлэлт хангасан гэж Эрдэнэбүрэн сумын сургуулийн нийгмийн  ажилтан Пүрэв-Очир ярилаа.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ