Цас цэвэрлэхгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-12-15 20:43:28

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын албан байгууллага, аж ахуйн нэгжийнхэн цас орсны маргааш  ойр орчныхоо зам талбайн цасыг цэвэрлэж арилгах ажилтай болжээ.

Аймгийн төвийн арваад км орчим хатуу хучилттай зам болон түүний дагуух явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайн цасыг цэвэрлэх, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэх ажлыг Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газраас 60 гаруй аж ахуй нэгж, албан байгууллагуудад хуваарилж өгсөн  байна. 

Хуваарьт газрынхаа цасыг тухай бүр нь цэвэрлээгүйгээс халтиргаа гулгаа үүсч түүнээс үүдэн хүн бэртэж гэмтэх тохиолдол гарвал хохирлыг тухайн байгууллага гаргах төдийгүй хуулийн хариуцлага хүлээлгэх юм байна. Мөн цасаа цэвэрлээгүй аж ахуй нэгжүүдэд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаар болжээ.

   Сүхбаатар аймаг  Г.Сүхээ

Холбоотой мэдээ