Хилчдийн буудлага үйлдэх чадвар нэмэгдэж байна гэж дүгнэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-15 17:33:31

Хэнтий аймгийн Дадал сумын хилийн 0287 дугаар анги сар бүр уламжлал болон зохион байгуулагддаг скатт төхөөрөмжөөр буудах 12 дугаар сарын тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд 21 офицер, 27 ахлагч оролцож, офицерын бүрэлдэхүүн ПМ гар буугаар, ахлагчийн бүрэлдэхүүн автомат буугаар, цэргийн алба хаагч тус бүр 10 удаа буудаж дүнг гаргахад гар бууны төрөлд захирагчийн I орлогч, штабын дарга, дэд хурандаа Б.Уламжаргал 92.9, автомат бууны төрөлд жолооч, ахлах ахлагч Ж.Жамсрандорж 91.7 оноогоор тус тус тэргүүн байр эзэллээ.

Тус тэмцээнээс дүгнэхэд цэргийн алба хаагчдын буудлага үйлдэх чадвар өмнөх саруудаас дээшилж байна хэмээн албаныхан үзэж байна.

О.Буянхишиг

Холбоотой мэдээ