Улаангом сумын ИТХ хуралдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Улаангом сумын ИТХ-ын ээлжит 8-р хуралдаан өчигдөр өглөө 85 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Энэхүү хурлаар Сумын ИТХ, түүний тэргүүлэгчид, ажлын албанаас 2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, 2016 оны ажлын төлөвлөгөөг ИТХ-ын дарга Ө.Жавхлантөгс, Сумын Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2015 оны нийгэм, эдийн засгийн зорилтын биелэлтийн талаарх илтгэлийг Засаг дарга О.Ганхуяг нар тавьж хэлэлцүүлээд байна.
Мөн хурлаар 2015 оны Сумын төсвийн тодотгол болон 2014 оны төсвийн гүйцэтгэл, 2016 оны төсвийн төслийн тухай, 2016 онд сумын нийгэм, эдийн засгийн зорилтын төсөл, сумын газар өмчлүүлэх, эзэмшүүлэх 2015 оны төлөвлөгөөний биелэлт, 2016 оны төлөвлөгөөний төсөл гэсэн илтгэлүүдийг хэлэлцэх аж.
Сумын ИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр үргэлжлүүлэн хуралдаж байна.
Увс аймаг Б.Батхүү