Ажилтай орлоготой иргэдтэйгээр шинэ оноо угтаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас бэлтгэлээ
19 ажлын байр шинээр бий болжээ
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ИТХ-ын тогтоолоор батлагдсан Төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн гишүүдээс сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй 11 иргэний төслийг хэлэлцэж, 5 иргэний төсөлд зээл олгох шийдвэрийг гаргажээ.
Энэ ажлын хүрээнд 4 иргэн, 1 аж ахуйн нэгжид 90000,0 мянган төгрөгийн зээл олгосон байна. Энэхүү хөнгөлөлттэй зээлийг авсан иргэн, аж ахуйн нэгжүүд нийтдээ 19 ажлын байр бий болгосон байна.
Хөгжлийн бэрхшээлтэй 4 иргэн ажилтай болжээ
Алтанбулаг сумын ЗДТГ-ын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тасгаас сумынхаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилласан байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд Алтанбулаг сумын 2-р багийн иргэн С.Жамсрангийн мод модон эдлэл үйлдвэрлэлийн, 1-р багийн иргэн Б. Цогзолмаагийн зөгийн аж ахуй, П.Ганчимэгийн тахианы аж ахуй эрхлэх төслүүдийг дэмжин ажилласан байна. Ингэснээр иргэн тус бүртэй гэрээ байгуулан 1 сая 500 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Дэмжлэгийн үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй 4 иргэн ажлын байртай болсон байна.
Ажилтай орлоготой иргэдтэйгээр шинэ оноо угтаж байна
Алтанбулаг сумын ЗДТГ-аас хэрэгжүүлж буй хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд 1-р багийн иргэн Т.Аюушсүрэн, Э.Байгалмаа, 2-р багийн иргэн П.Ууганжаргал, Т.Лхагвацэнд нарын 4 иргэний ажлын байрыг дэмжин ажилласан байна.
Эдгээр иргэд тус бүртэй 1 сая 500 мянган төгрөгийн 50 хувийг эргэн төлөх болзолтойгоор гэрээ байгуулж, санхүүгийн дэмжлэгийг олгожээ. Мөн сарын 0.6 хувийн хүүтэй, 24 сар хүртэлх хугацаатай, жижиг зээлд 5 иргэн хамрагдаж, 13 ажлын байрыг бий болгосон байна. Түүнчлэн бусад эх үүсвэрээр 27 шинэ ажлын байр бий болсон амжилтаар Алтанбулагчууд сумандаа ажилгүй иргэдийн тоог цөөлсөн, ажлын байр бий болгосон амжилтаар шинэ ондоо бэлэг барьж байгаа ажээ.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг