Багш нарын ур чадварын уралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-13 10:21:40

 Булган   аймгийн   багш   нарын   “Ур чадвар”-ын уралдаан Булган сумын 1-р бүрэн дунд  сургууль, 4-р цэцэрлэг, БСГ-ын танхимуудад боллоо. “Ур чадвар”-ын уралдаанд СӨБ, ЕБС-ийн бага, дунд ангийн 17 багш оролцлоо.

Багш нарын 60 хувь нь 3-14 жил ажилласан залуу багш байсан ба хичээлд мэдээллийн технологийг өргөн ашиглалаа. Тэд сумандаа өрсөлдөж сумаасаа шалгаран ирсэн багш нар юм. Уралдааныг: Багш нарын хичээл заалт, Багш нарын хичээлийн үнэлгээ гэсэн үе шаттай зохион байгуулж, шүүгчдийн нийлбэр дүнгээр байр эзлүүлсэн.

Уралдааны СӨБ – ын төрөлд I байр   С.Мөнхцэцэг /Хутаг-Өндөр/, II байр  Б.Бадамханд /7-р цэцэрлэг/,  III байр  Н.Удвал /Бүрэгхангай/, Бага ангийн төрөлд I байр  П.Батчимэг /Хишиг-Өндөр/, II байр  П.Мянганжаргал /ЭӨЦС/, III байр  Г.Хажидмаа /Бугат/, харин  дунд ангийн төрөлд I байр   И.Нэргүй /ЭӨЦС/, II байр  Д.Ганцоож/Хишиг-Өндөр/,  III байр  Г.Жаргал /Хангал/ нар шалгарлаа. Багш нар бага болон дунд боловсролын стандартын үзэл санааг ойлгож, хичээлийн зорилго, зорилт, үнэлгээг хэрэгжүүлэх арга технологийг эзэмшин, хүүхэд бүрийн оролцоо, сурах сонирхлыг төрүүлж, ухаалаг үзэг болон МХТ хэрэглэн, оновчтой асуултуудаар чадваруудыг хөгжүүлж байгаа нь заасан хичээлүүдээс харагдаж байлаа.

Багш нарын мэдээллийн технологитой ажиллах чадвар эрс сайжирсан байна гэж БСГ – ын мэргэжилтнүүд үзэж байна.

П.Батням

Холбоотой мэдээ