Японы сонирхогчдын сүмод монгол түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.mn
2015-12-10 14:21:59

ТОКИО. /the-japan-news/. Японы мэргэжлийн сүмо бөхийн дэвжээг монголчууд байлдан дагуулж байгаа нь зөвхөн цаг хугацааны асуудал мэт харагдаж байсан ч сонирхогчдын сүмогийн тэмцээнд мөн л монгол залуу түрүүлжээ.

Өнгөрсөн ням гарагт Токио хотын “Рёгоку” сүмогийн ордонд болсон “Бүх Японы аварга шалгаруулах тэмцээн”-д Нихон их сургуулийн оюутан Б.Төрболд түрүүлж, тус тэмцээнд түрүүлсэн анхны гадаад тамирчин болжээ.

Нихон их сургуульд элссэн цагаа хойш хүсэж байсан мөрөөдлөө биелүүлэхийн тулд тэрбээр хамаг хүчээ шавхан барилдсан байна. Тэрбээр өрсөлдөгчөө ялсныхаа дараа инээмсэглэн “би баяртай байна” гэж хэлэв.

Б.Төрболд анх Японд сүмогийн “Тоттори Жохоку” ахлах сургуульд орохоор одоо мэргэжлийн сүмод барилдаж байгаа том цолтой Теронофүжи, Ичиножо нартай хамт ирж байжээ. Гэвч тэрбээр мэргэжлийн сүмод орохоос татгалзаж, нөгөө хоёроосоо өөр замыг сонгон Нихон их сургуульд орсон байна.

“Би тэмцээн бүрт өөрийнхөө онцдогийг харуулан барилдаж, багаа тэргүүлэхийг хүсдэг. Би улам их хичээх болно” гэж тэрбээр хэлжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ