“Шилдэг Сайн дурын ажилтан”-уудад шагнал гардуулав

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-12-10 12:40:51

Орон нутгийн хөгжил хүмүүсийн сайн сайхан амьдралын төлөө нийгмийн үйлчилгээг зорилтот бүлэгт хүргэх, төр болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж идэвх санаачлагатай ажиллаж бодит хувь нэмэр оруулсан зарим иргэдийг аймгийн Засаг даргын шагналаар шагнаж урамшуулав.

Шагналыг саяхан тэмдэглэж өнгөрүүлсэн “Олон улсын сайн дурынхны өдөр”-өөр Дархан-Уул аймгийн 2015 оны “Шилдэг сайн дурын ажилтан”-уудыг тодруулж яг шагнал гардуулах үед аймгийн Засаг дарга томилолтоор ажиллаж байсан учир өчигдөр буюу лхагва гарагт гардуулсан нь энэ юм. Уг шагналаар сайн дурын ажилтнууд болох Ц.Дагиймаа, Г.Алтанчимэг, Д.Энэбиш,Р.Цагаан, Н.Бааст, О.Жавхлан, Б.Эрдэнэчимэг нарын нэр бүхий ажилтанд аймгийн Засаг дарга А.Энхболд өргөмжлөл гардуулж баяр хүргэлээ.

                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ