Гэр бүл, хүүхдийн хамгааллын хуулиудын хэрэгжилтийн хүрээнд зөвлөмж гаргаж яамдад хүргүүлнэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий хамтарсан Ажлын хэсэг өнөөдөр хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бүх шатны байгууллага, төрийн бус байгууллагын төлөөллийг хамруулан хэлэлцүүлэг зохион байгууллаа.
2740 өдөр