“Эх орон-100:100” хамтарсан лекц зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-02-28 15:20:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн Ардчилал, Монголын оюутны холбооноос Монголын Сурагчдын холбоотой хамтран “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан “Эх орон-100:100” хамтарсан лекцийг ирэх сарын 2-нд Тусгаар тогтнолын ордны Их танхимд зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын ирээдүй болсон оюутан, залуус болон сурагчдад “XX зууны эх орончид хэн байсан бэ?”, “XXI зууны эх орончид гэж хэнийг хэлэх вэ?” гэх сэдвийг хөндөн БСШУС-ын дэд сайд доктор, профессор Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн доктор, профессор Н.Учрал нар лекц унших юм.
Уг лекцээр түүхэнд мөнхлөгдсөн эх орончдын замнал болоод одоо цагийн эх орончид юу хийх ёстой ёстойг өгүүлэх аж. Мөн сонирхолтой асуулт асууж санал дэвшүүлсэн оролцогчдод илтгэгчдийн зүгээс гарын бэлэг гардуулах юм байна.
Н.Туяа
Холбоотой мэдээ