АТГ-ын салбар нэгжийг орон нутагт байгуулах шаардлагатай байна гэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, тус байнгын хорооны гишүүн О.Батнасан, Л.Болд, Л.Мөнхбаатар, Н.Оюундарь нар өчигдөр Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцав. Гишүүд оффшор бүсийн асуудалд анхаарлаа хандуулж, хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэн бол АТГ-ын зүгээс орон нутагт салбар байгуулах, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг саналтай байгаагаа илэрхийлжээ.
2750 өдөр