“Ногоон паспорт”-ын шилдэг сурагчид Хонгконгийн “Диснейлэнд”-д аялах эрхээр шагнууллаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар “Хандлагаа өөрчилье” уриан энэ онд Монгол орон даяар зохион байгуулсан “Ногоон паспорт” аяны шилдгүүдийг тодрууллаа.Энд “Ногоон паспорт” эзэмшигч шилдэг долоон хүүхэд, хоёр багшийн хамт Хонгконгийн “Диснейлэнд”-д аялах эрхээр шагнуулсан бол, сурагч, багш нараа уриалж “Эко клуб”-уудыг удирдан чиглүүлж байгаа шилдэг найман багш БНСУ-ын Чежү аралд аялах эрхээр шагнуулав.
2425 өдөр