Нийтийн тээврийн хөлс төлөөгүй 35 зөрчил илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-01-25 12:16:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын их болон дунд багтаамжийн автобусны жолооч, үйлчлүүлж буй зорчигчдын хөлс төлөх байдалд  хяналт, шалгалт хийж байна.

Одоогийн байдлаар, 6 чиглэлийн 79 тээврийн хэрэгсэл, 1067 зорчигч хамрагдсанаас бэлэн мөнгөөр зорчсон 4, зорчих хөлс төлөөгүй 22, хүүхдийн картаар 4, ахмад настны картаар зорчсон1, U money картын үлдэгдэл хүрэлцэхгүй 4 зэрэг, нийт 35 зөрчил илэрсэн байна.
Нийслэлийн тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар цахим картаар зорчих хөлсөө төлөөгүй иргэнийг Зөрчлийн тухай хуулийн заалтын дагуу 10 мянган төгрөгөөр, хөлс төлөхийг зорчигчоос шаардаагүй, бэлэн мөнгө авсан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгож, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ авч байгаа аж.

Холбоотой мэдээ