"АРИН-АП" хөрөнгө буцаах сүлжээний бүгд хурал Улаанбаатар хотноо болж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагын сүлжээний VI бүгд хурал энэ сарын 23-24-нд Улаанбаатар хотноо болж байна. Хуралд "АРИН-АП" сүлжээний 22 гишүүн улсын 110 гаруй төлөөлөгч оролцож, хууль бус хөрөнгийг илрүүлэн, тухайн улсад буцаах чиглэлээр туршлага солилцож байгаа юм.
2221 өдөр