Томуу, томуу төст өвчнөөс сэргийлж гэрийн үзлэгийг нэмэгдүүлэв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-09-23 11:54:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Жаргалант тосгоны Эрүүл мэндийн төвөөс 5 хүртэлх насны хүүхдийн амбулаторийн үзлэгийг багасгаж, гэрийн эргэлт үзлэгийг нэмэгдүүлж ажиллахаар болжээ.

Учир нь жил бүрийн 10 дугаар сараас эхлэн 5 дугаар сарыг хүртэлх хугацаанд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсдэг.

Дээрх арга хэмжээг авснаар, 2018-2019 онд томуу, томуу төст өвчин болон амьсгалын замын цочмог халдвар буурсан үзүүлэлт гарсан байна. Тиймээс энэ сарын 20-ноос эхлэн 5 хүртэлх насны хүүхдийг гэрээр нь эргэж үзлэг хийх графикийг нэмэгдүүлэн ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ