Монголын футзалын шигшээ Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-09-23 13:35:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын футзалын үндэсний шигшээ баг Азийн футзалын АШТ-ий урьдчилсан шатны зүүн бүсийн “А” хэсгийн тоглолтуудаа хийхэд нэг сарын хугацаа үлджээ.


Урьдчилсан шатны “А”, “В” хэсгийн тоглолтууд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хоттой зүүн талаараа хиллэдэг Ордос хотод 10 дугаар сарын 22-26-нд болно. Монголын шигшээ баг БНХАУ, Тайвань, Хонконгтой нэг хэсэгт багтсан бол “В” хэсэгт Япон, БНСУ, Макаогийн багууд өрсөлдөнө.

Тус хоёр хэсгийг тэргүүлэгчид дараагийн эрхээ шууд авах бол хэсгийн хоёрдугаар байрын багууд 10 дугаар сарын 26-нд “Плэй офф”-ын тоглолт хийж, хожсон нь хэсэгт тэргүүлэгчдийн хамтаар 2020 онд Туркместанд болох Ази тивийн АШТ-д эрхээ авах юм.


С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай футзалын үндэсний шигшээ баг энэ удаагийн өрсөлдөгчид болох БНХАУ, Тайвань, Хонконгийн багуудтай өмнө нь тоглож байсан талаар сонирхуулахад, Монгол 8:3 Хонконг 2015.11.14, Монгол 1:4 БНХАУ 2015.11.18, Монгол 3:5 Тайвань 2015.11.19, Монгол 2:6 Тайвань 2017.11.05

Футзалын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн: Ахлах дасгалжуулагч: С.Эрдэнэ-Очир, Хаалгачийн дасгалжуулагч: Ш.Баянжаргал, Багийн эмч: Г.Ариунбайгаль.


Тоглогчид: П.Алтантулга, Б.Мөнгөнтулга, Э.Пүрэвдорж, Э.Ганзориг, Т.Анхбаяр, Ц.Билгүүн, С.Наранбаатар, Я.Алтансүх, Б.Амгаланбат, А.Тэмүүлэн, Э.Ууганбаяр, Э.Мөнхтэнгэр


Хаалгачид: М.Чанцал, Б.Бадамсэрээжид

Холбоотой мэдээ