Дэлхий дахинд өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ
ЖЕНЕВ. /TASS/. Дэлхий дахинд коронавирусний халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор хамгийн их буюу 338 мянгаар нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 36.7 сая давжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, халдварын улмаас нас барсан хүний тоо 5.5 мянгаар нэмэгдэж 1.06 саяд дөхсөн байна.
1318 өдөр