Казахстанаас ирсэн 19 настай эмэгтэйгээс коронавирус илэрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-10-05 12:21:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн гурав хоногт буюу энэ сарын 2-4-нд улсын хэмжээнд дөрвөн лабораторид нийтдээ 1 823 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрснийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.

Халдвартай иргэн энэ сарын 4-нд Нур-Султан-Улаанбаатарын чиглэлийн тусгай онгоцоор ирсэн, 19  настай эмэгтэй аж.


Ингэснээр Монгол Улсад коронавирусний 314 дэх тохиолдол бүртгэгдлээ. Эдгээрээс 307 нь эдгэрч, гэрийн ажиглалтад гурав, сувилалд 10 хүн байгаа бол 294 хүний  ажиглалт, тандалтын хугацаа дууссан байна.


ХӨСҮТ-т коронавируст халдвартай долоон хүн эмчлүүлж байгаагаас таван хүний биеийн байдал хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна.

Холбоотой мэдээ