Өсвөр насны хүүхдүүдийн дунд БЗХӨ нэмэгдэх хандлагатай байна
Увс /МОНЦАМЭ/. Өсвөр насны хүүхдүүдийн дунд бэлгийн замын халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа аж. Энэ нь өсвөр үе, хүүхэд залуусын дунд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол дутмаг, эцэг эхийн хараа хяналт сул байгаатай холбоотой байна. Увс аймагт өсвөр үе, залууст нөхөн үржихүйн зөвлөгөө өгөх “Ирээдүйн босго” төв ажилладаг бөгөөд тус төвөөр он гарсаар 900 орчим хүүхэд, залуучууд үйлчлүүлжээ.
2393 өдөр