Ширээний теннисийн өсвөрийн аймгийн аваргууд тодорно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-03-22 14:21:47
 Увс /МОНЦАМЭ/. Ширээний теннисийн 2018 оны өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Биеийн тамир спортын газрын хуучин зааланд эхэллээ. Тэмцээнд 12 багийн 140 гаруй өсвөрийн тамирчид дөрвөн насны ангилалаар өрсөлдөж байна. Хоёр хоногийн турш үргэлжлэх тус тэмцээнд оролцохоор хөдөөгийн сумдаас хүртэл өсвөрийн тамирчид хүрэлцэн иржээ.
Сүүлийн үед Увс аймгийн хүүхэд, залуучууд ширээний теннисийн спортоор их хичээллэх болсон бөгөөд “Увс нуур төв”-д тусгай клуб байгуулагдан ажиллаж байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ