Цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 05 дугаар сарын 15-ны өдөр зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16, 17-ны өдөр нутгийн зүүн хагаст нойтон цас орж, салхины хурд 26-28 м/с зарим үед 34 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ. Энэ үеэр авто зам цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүсч зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй байгааг аймгийн Онцгой комиссоос анхааруулав.
1437 өдөр