Сүхбаатар аймаг дархлаажуулалтын явцаар улсад гуравт бичигдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-08-30 21:23:36

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг дархлаажуулалтад хамрагдах насны иргэдийнхээ 95,1 хувийг хамруулжээ. Ингэснээр улсын хэмжээнд гуравт бичигдэж байна. Тодруулбал, нэгдүгээр тун 95,1 хоёр дахь тун 90,5 хувийн хамрагдалттай үргэлжилж байна. Үүнийг аймгийн хүн амд авч үзвэл нийт хүн амын 69 хувь нь нэгдүгээр тунд  66,7 хувь нь хоёр дахь тундаа хамрагджээ.

Мөн дэлхийн хэмжээнд хийгдсэн судалгааны дүнд үндэслэн вакцины гурав дахь тунг хийх шийдвэрийг ЭМЯ-аас гаргасан. Энэ ажлыг орон нутагт 8 дугаар сарын 30-аас эхлүүлэхээр төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.

Холбогдох газраас ирсэн чиглэлийн дагуу эхний ээлжинд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах юм байна. Харин тус иргэд нь вакцины хоёр тундаа бүрэн хамрагдсан байх шаардлагатай бөгөөд халдвар авсан бол гурав дахь тунд хамрагдахгүйг анхаарууллаа. Мөн иргэд файзер болон вероцел вакцинаас сонгох юм. Одоогоор аймгийн хэмжээнд 6000 хүн тун вероцел вакцины нөөц байгаа гэв.

Сүхбаатар аймгийн гурван сум ногоон, таван сум улбар шар, үлдсэн таван сум нь улаан түвшинд байгаатай холбоотойгоор сумын бүрийг эрсдлийн үнэлгээ хийж, үнэлгээний түвшинд тохирсон хариу арга хэмжээ авах, сум бүр нэмэлтээр ор дэлгэх бэлтгэл хангах чиглэлийг аймгийн Шуурхай штабаас сумын удирдлагуудад өгчээ.

 

 

Холбоотой мэдээ