24, 25-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороотой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-08-23 20:11:58

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 24, 25-нд Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар усархаг, дуу цахилгаантай үргэлжилсэн аадар бороо орно. Энэ үеэр салхины хүч зарим үед 18-20 м/сек ширүүсч хүйтрэх тул гэнэтийн үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжлэхийг аймгийн УЦУОШТ-өөс анхаарууллаа.

Мөн 27, 28-нд зарим нутгаар аадар бороо орох аж. Салхины хүч ихэнх хугацаанд 6-11 м/сек хүрнэ. Агаарын температур шөнөдөө 8-13, өдөртөө 14-19 секунд дулаан байна. 8 дугаар сарын 28-наас бага зэрэг дулаарч 25 градус хүрнэ гэв.

Өнгөрсөн долоо хоногт мөн ихэнх нутгаар бороо орсон бөгөөд нийлбэр хэмжээгээр 9-38 мм-ийн тунадас орсон байна.

 

Холбоотой мэдээ