Залуучуудын байгууллагын 100 жилийн ойг тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-08-25 22:25:14

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад залуучуудын байгууллага үүссэний 100 жил, Сүхбаатар аймгийн Залуучуудын холбоо шинэчлэгдэн хөгжсөний 30 жилийн ойг энэ өдөр халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын арга хэмжээнд залуучуудын байгууллагын үе үеийн төлөөлөл, аймаг, сумын удирдлагууд, залуучууд хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ, клуб, хөгжлийн төвийн төлөөлөгчид оролцов.


Сүхбаатар аймгийн залуучуудын холбоо эвлэлийн байгууллага ахмад ажилтнуудын залгамж халаа нь болж одоо 32 мянган залуугийн язгуур эрх ашгийг хамгаалах, тэдний нийгмийн амьдралд оролцох оролцоог дээшлүүлж, бие даасан ажиллагааг хангах зорилгоор түүхт ойгоо угтан олон шинэлэг ажил, арга хэмжээг санаачлан зохион байгуулж байна. Тухайлбал, Залуучууд бид түүхт ойгоо угтаж 2021-2024 онд хэрэгжүүлэхНутгийн залуучуудхөтөлбөрийг аймгийн ИТХ-аар батлуулан хэрэгжүүлэж эхэлсний дээр сар бүрийн 25-ыгЗалуучуудыг дэмжих өдөрболгон залуучууд та бүхэндээЗалуус хөгжлийн төв”-ийн үүдийг нээсэн зэрэг олон арвин ажлыг нэрлэж болно гэдгийг аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Ц.Өлзийжаргал мэндчилгээндээ онцлов.

Аймгийн залуучуудын холбооны бүтэц зохион байгуулалт шинэчлэгдэн, үйл ажиллагаа нь сүүлийн хоёр жилд эрчимжсэн. Цаашид ч энэ эрчээрээ ажиллаж олон мянган залуусын дуу хоолойг төрд хүргэх гүүр нь болж сайн ажиллахыг сануулахын сацуу төрийн зүгээс бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллах болно гэдгээ аймаг, сумын удирдлагууд хэллээ.


Их жанжны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлснээр баярын үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд, аймгийн залуучууд хөгжлийн төвийн шинэ байрны нээлт, ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх, салбартаа манлайлагч залуусыг агнаж урамшуулах, Залуучуудын автобустай уулзалт ярилцлага, хэлэлцүүлэг, цахим илтгэлийн уралдаан зэргээр баярын арга хэмжээ үргэлжилсэн юм.

 

 

Холбоотой мэдээ