Халдварын тархалт өндөр хэвээр байгааг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-08-24 13:12:44

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт сүүлийн 24 цагт халдварын таван тохиолдол шинээр бүртгэгдснээр нийт батлагдсан тохиолдол 2074 боллоо. Хэдийгээр өдөрт бүртгэгдэх халдварын тоо буурч байгаа хэдий ч тархалт өндөр хэвээр байгааг ЭМГ-аас анхааруулав.

Аймгийн хэмжээнд халдварын 51 идэвхтэй голомт байгаагаас 36 нь зөөвөрлөгдөн иржээ.  Голомтот бүс нутгаас ирсэн иргэд гэрийн ажиглалтын дэглэмээ баримтлахгүй байгаа нь халдварын тархалт нэмэгдэх гол шалтгаан болж байна гэв.

8 дугаар сарын 24-ний байдлаар эрүүл мэндийн 15 байгууллагат 169 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас 26 нь 0-18 насны хүүхэд байна. Нийт эмчлүүлэгсдийн дунд хөнгөн 158, хүндэвтэр долоо, хүнд дөрвөн иргэн байгаа тухай аймгийн Шуурхай штабаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ